ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТИЙН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

2025-5-8
6

 

Дүүргийн Засаг дарга пүрэв гараг бүр иргэдтэй уулзалт зохион байгуулдаг. Энэ дагуу өнөөдөр 1, 2, 8, 9, 13, 15, 27, 33, 34, 36, 40 дүгээр хороодын иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

 Өмнөх уулзалтаар 13 хорооны 17 иргэнтэй уулзаж санал хүсэлт хүлээн авсан. Энэ үеэр иргэдийн зүгээс СӨХ-ны үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой саналыг хүргүүлсэн. Энэ хүрээнд дүүргийн Засаг дарга СӨХ-ны үйл ажиллагаанд хяналт тавьж үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсэг байгуулж, СӨХ-ны 74 удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.

 Мөн өмнөх уулзалтад ТҮЦ эрхлэгч иргэдийн төлөөлөл уулзаж ажлын байранд зуучлагдах, өөр байршил объектод худалдаа эрхлэх хүсэлтээ ирүүлсэн. Энэ дагуу дээрх иргэдийн судалгааг авч 10 иргэнийг Драгон худалдааны төвийн B1 давхарт худалдаа эрхлүүлэхээр тохиролцжээ.

 Өнөөдрийн уулзалтаар иргэдийн зүгээс хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан газар чөлөөлөлтөд хамрагдах, орон сууцны хотхон хороолол дундах авто замыг сайжруулах, цахилгааны хүчдэлийг нэмэгдүүлэх талаар санал хэллээ. Газрын маргаан, газар чөлөөлөлттэй холбоотой асуудлаар иргэдээс санал их ирж байгаа учраас газар зохион байгуулалтын хоёр алба үйл ажиллагаагаа сайжруулж иргэдээс ирж буй санал гомдлыг цаг тухай бүр шийдвэрлэж, хариу хүргүүлэх ажлыг эрчимжүүлэхийг дүүргийн Засаг дарга үүрэг болголоо.

  ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.