
Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” уриан дор тэмдэглэж байна.
Монгол Улс тусгаар тогтнолоо зарласан үеийн дараахан буюу 1925 онд санаа зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар хүүхдийн байгууллагыг "Хойчийг залгамжлагч багачуудын холбоо" нэртэйгээр анх байгуулсан түүхтэй. Уг холбоог шинэ үеийн зохиолч Д.Нацагдорж удирдаж, “Бүхний олон багачууд" дууг эгшиглүүлэн, мянга мянган хүүхэд залуучуудын зүрх сэтгэлийг нэгэн зүгт хандуулахад ихээхэн анхаарч ажилладаг байжээ.
Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачууд тэдний гэрэлт ирээдүйн төлөө зүрх бүр нь нэг зүгт цохилж, хичээн ажилладаг хүн бүхэнд хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
