4800 ТАРЬЦ СУУЛГАЦЫГ ШИНЭЭР ТАРЬЖ, НОГООН БАЙГУУЛАМЖАА НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА

2025-5-10
3

Дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн төв зам дагуу 73000 м.кв зүлэгт талбай, 18 нэр төрлийн 35000 гаруй гоёл чимэглэлийн болон шилмүүст навчит модны арчилгаа усалгааг ногоон байгууламжийн 5 байгууллага хариуцан ажилладаг.

Бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд нийтийн эзэмшлийн төв зам дагуух ногоон байгууламжийн нөхөн тарилтад 5 байгууллагын 27 ажилтан албан хаагч 4800 тарьц суулгацыг шинээр тарьж, ногоон байгууламжийн усалгааг тусгай зориулалтын тоног төхөөрөмжид автомашинаар шүршиж бороожуулан услах ажлыг өдөр бүр хуваарийн дагуу тогтмол хийж гүйцэтгэж байна.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.