“ЦАСНЫ БАРС” БАГ ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЖ БАЙНА

2025-5-13
4

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг-эх оронч хүмүүжил олгох, эх орон, түүх, соёл, уламжлал ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор 3 жилд нэг удаа зохион байгуулагддаг цэрэг-спортын “Дөл-2025” улсын аварга шалгаруулах тэмцээнд нийт 21 аймаг 9 дүүргээс шалгарсан баг оролцоно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Батлан хамгаалахын сайдын нэрэмжит цэрэг-спортын “Дөл-2025” улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх 6 дугаар сарын эхээр Зэвсэгт хүчний сургалтын төвд болно. Тус тэмцээнд Сонгинохайрхан дүүргээс Ерөнхий боловсролын 124 дүгээр сургуулийн “Цасны барс” баг оролцохоор бэлтгэлээ хангаж байна. “Цасны барс” баг нь 2022 онд зохион байгуулагдсан улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2022” цогцолбор тэмцээний аваргаар шалгарч байсан амжилтыг үзүүлж байсан юм.  

Тэмцээний гэрийн даалгаврын хүрээнд нийгэмд зөв үлгэр дуурайлал, сайн сайхныг сурталчилсан, эх хэл, түүх, соёл, зан заншлаа түгээн дэлгэрүүлсэн, уриалсан утга бүхий контент бэлтгэх зорилгоор Монгол хэлний багш Х.Лхагважав багш цэрэгжилтийн 13 суралцагчдад бийрэн бичлэгийн сургалтыг анхан, дунд шатны хичээлийг орлоо.

Мөн Монгол орны дурсгалт газруудаар аялах даалгаврын хүрээнд Аглаг бүтээлийн хийдээр тойрон аялал хийж, түүхэн дурсгалт онцлог хөшөө дурсгал, бурхан шүтээний талаарх домог хууч яриаг цэрэгжилтийн хүүхдүүд сонсож Ногоон дарь эхдээ мөргөсөн байна. Түүнчлэн тэмцээнд оролцогч хүүхдүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 63 дугаар зарлиг "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд ангийн нөхдийн хамт нэгдэн байгаль орчноо хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж сургуулийн ойр орчмын хайлаас, улиас, чацарганын модыг арчлан тогоолон ухаж, мод услах, хаягдал хог цэвэрлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэлээ.

 ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.