Цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг шинэ түвшинд хүргэх, харилцан туршлага солилцох зорилгоор “Сургуулийн өмнөх насны хүүхдийн хоол, шим тэжээлийн онцлог” туршлага солилцох арга хэмжээ зохион байгууллаа.


Энэхүү арга хэмжээнд нийт 71 төрийн өмчийн цэцэрлэгийн 200 гаруй тогооч, хоол зүйч нар оролцож мэдлэг, ур чадвараа сорьсон юм. Арга хэмжээний хүрээнд хүүхдийн насны онцлогт тохирсон хоол боловсруулах арга зүй, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, шинэ жор, технологийн шийдэл, туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлэг “Шилдэг тогооч-2025” ур чадварын уралдаан зэрэг олон талт үйл ажиллагаанууд зохион байгуулагдлаа.







Ур чадварын уралдаанд тэргүүн байранд 117-р цэцэрлэг, дэд байранд 112-р цэцэрлэг гутгаар байранд 113, 253-р цэцэрлэг, тусгай байранд 316, 106-р цэцэрлэгүүдийн тогооч нар тус тус шалгарлаа.







ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
