ҮҮСМЭЛ ХОГИЙН ЦЭГТ ОЙН ЗУРВАС БАЙГУУЛНА

2025-5-14
1
Дүүргийн удирдах ажилтны шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцээд дүүргийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Худалдан авах ажиллагааны газар, Татварын хэлтсээс цаг үеийн мэдээ мэдээллийг хүргэлээ.

Иргэн аж ахуйн нэгж байгууллагууд зөвшөөрөлгүйгээр улаанчулуутын хогийн цэгийн орчимд автомашинаар хог хаядаг зөрчлийн улмаас 26,36,41 дүгээр хороодыг дамнаж үүсмэл хогийн цэг үүсээд буй. Энэ асуудалтай холбогдуулан дүүргээс тухайн байршлуудад хяналтын камерын цэгийг байршуулж зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх арга хэмжээг аваад эхэлсэн.
 
Мөн дүүргийн “Тохижилт Цэвэрлэгээ Үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас үүсмэл хогийн цэг үүссэн байршлуудын хогийг ачиж тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна. Үүний дараагаар үүсмэл хогийн цэг үүсэж буй байршлуудыг хашаалж ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлэхээр боллоо.

Энэ ажлыг дүүргийн дэргэдэх байгууллага, алба, хэлтсийн хамт гүйцэтгэх бөгөөд холбогдох байгууллагууд хариуцсан бүсдээ ойн зурвасыг байгуулж мод, бут тарих усалгаа арчилгааг хариуцсан ажиллах юм.

Холбогдох газар хэлтсийн дарга нар ойн зурвас байгуулах ажлын бэлтгэл ажлыг хангаж ажлаа эрчимжүүлэхийг дүүргийн Засаг дарга үүрэг болголоо.
 
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ





Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.