Хороодын Засаг дарга нарын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврыг хэлэлцлээ. Дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага болоод төрийн захиргааны байгууллагууд кирилл болон монгол бичгээр хаягаа сольж шинэчлэх ажлыг зохион байгуулж буй. Өнгөрсөн хугацаанд 43 хороо, болон 45 хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд гаднах хаягаа кирилл болон монгол бичгээр сольж шинэчилжээ.
Дээрх ажлыг эрчимжүүлж холбогдох ажил арга хэмжээг зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга үүрэг болголоо.
Мөн шар өвс шатаахгүй байх энэ төрлийн галын аюулгүй байдлыг хангаж урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг бэлтгэж иргэд олон нийтэд анхааруулах арга хэмжээг хороо бүр зохион байгуулахыг үүрэг болголоо.
Хороодын Засаг дарга нарын зүгээс эцсийн автобусны зогсоолын эргэлтийн цэгийн авто замыг сайжруулах, Содон хорооллоос Гэмтлийн уулзвар хүртэлх 6 эгнээ 3.9 км авто замын бүтээн байгуулалт хийгдэж буйтай холбогдуулан орц гарцыг сайжруулах, гэр хорооллын гудамж дундах авто замыг түрж тэгшлэх ажлыг эрчимжүүлэх саналыг хэллээ.
Энэ асуудалтай холбогдуулан холбогдох газар хэлтсүүд хороодын Засаг дарга нарыг мэдээллээр хангаж богино хугацаанд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхийг үүрэг болголоо.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
