43 хороонд орон тооны бус ажлын хэсгийг байгуулан ахмад настны эрэлт, хэрэгцээнд нийцсэн хөгжлийн болон нийгмийн үйлчилгээг үзүүлнэ

2025-5-14
8

Сонгинохайрхан дүүрэгт 36199 ахмад настан байдаг. Эдгээр ахмад настны эрхийг хангах, амьжиргаа, хөгжил оролцоог дэмжих, нийгмийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх, төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын үүргийн талаар нэгдсэн ойлголт өгөх, салбар дундын уялдаа холбоог бэхжүүлэх, ахмад настны талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Ахмадын туршлага байгууллагын хөгжилд” ахмад настны талаарх хууль тогтоомж таниулах сургалт зохион байгууллаа.

Уг сургалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн ахмадын хороо, ахмад настны Геронтологийн төв хамтран зохион байгуулсан юм. Сургалтад 43 хорооны Засаг дарга нар, төрийн байгууллагын удирдлагууд, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар, ахмадын зөвлөлийн дарга нар хамрагдлаа.

Цаашид хороо тус бүрд “Орон тооны бус ажлын хэсэг”-ийг байгуулан ахмад настны эрэлт, хэрэгцээнд нийцсэн хөгжлийн болон нийгмийн үйлчилгээ үзүүлж, нийгмийн харилцааны идэвх, оролцоог нэмэгдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах боломжийг бүрдүүлж ажиллахаар төлөвлөж байна.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.