ҮҮСМЭЛ ХОГИЙН ЦЭГ ҮҮССЭН 45 БАЙРШЛААС 380 ГАРУЙ ТН ХОГ ХАЯГДЛЫГ НАРАНГИЙН ТӨВЛӨРСӨН ХОГИЙН ЦЭГТ ЗӨӨВӨРЛӨЛӨӨ

2025-5-14
4

Дүүргийн хэмжээнд 13 хорооны 45 байршилд үүсмэл болон хур хогийн цэг үүсээд байна. Иймд дүүргийн Засаг даргын захирамжаар хороодын хур хогийг цэвэрлэх ажлыг 05 дугаар сарын 13-ны өдөр эхлүүлсэн.

Тус ажлын хүрээнд 26, 41 дүгээр хорооны зааг жалга, нийтийн эзэмшлийн талбайд хог хаягдал хаяж, хур хог үүсгэсэн орчныг цэвэрлүүлэх ажлыг иргэдийн бүлгийн 100 гаруй ажилтан, албан хаагчийн бүрэлдэхүүнтэй 3 бригад ажиллаж хог тээврийн 13 автомашин, тусгай зориулалтын 3 ковш механизмаар задгай тархмал хог хаягдлыг бөөгнүүлж цэвэрлэлээ.

Одоогийн байдлаар 63 рейсээр 380 гаруй тн хог хаягдлыг Нарангийн төвлөрсөн хогийн цэгт зөөвөрлөх ажлыг хийж гүйцэтгэж байна.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.