Дүүргийн 341 дүгээр цэцэрлэг нь 2025 онд шинээр ашиглалтад орох бөгөөд 6 бүлгийн 150 хүүхдийн хүчин чадалтай, ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүд сурч, хөгжих боломж бүхий тэгш хүртээмжтэй орчин бүрдүүлж, хөдөлгөөн засал, хэл засал, хөдөлмөр засал, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн багш, ажилтан ажиллах юм.
Иймд тус цэцэрлэгт ажиллах боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв хамтран дүүргийн 341 дүгээр цэцэрлэгийн багш, эмч, ажилтнуудыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, сургах, дадлагажуулах арга хэмжээг 05-р сарын 12-наас 16-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлан, онол, дадлага хосолсон хэлбэрээр суралцаж, ялгаатай хэрэгцээтэй хүний онцлогийг ойлгох, сургалтын хүртээмжтэй орчинтой бодитоор танилцах боломжийг олгож байгаагаараа онцлог болж байна.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
