ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД “ГЭР БҮЛ-ХАМГИЙН САЙХАН БҮТЭЭЛ” АРТ ТЕРАПИ БУЮУ УРЛАГИЙН СЭТГЭЛ ЗАСЛЫН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДЛАА

2025-5-15
3

Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан гэр бүлийн гишүүдийн дунд халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, бие биеэ хайрлах, гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэх, хосын харилцаан дахь эерэг хандлагыг нэмэгдүүлэх болон урлагийн сэтгэл заслын хөтөлбөрөөр дамжуулан албан хаагчдын сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих, стрессийг бууруулах, арт терапи хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Гэр бүл-хамгийн сайхан бүтээл” арт терапи буюу урлагийн сэтгэл заслын хөтөлбөр хэрэгжүүллээ.

Уг арга хэмжээг дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Happy art” урлан хамтран зохион байгуулсан юм. “Гэр бүл-хамгийн сайхан бүтээл” арт терапи буюу урлагийн сэтгэл заслын хөтөлбөрт төрийн албан хаагчид хамрагдан мэргэжлийн зургийн багшийн заавраар  хүссэн зургаа сонгож зотон даавуун дээр өөрийн бүтээлийг зурсан юм.

Арга хэмжээний төгсгөлд шилдэг бүтээлийг шалгаруулна. Мөн өөрийн зурсан уран бүтээлээ хайртай хүндээ гэр бүлийн өдөр дурсгах боломжийг олгож байгаа юм.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.