МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭД НЭВТЭРСЭН 176 ТООНЫ АДУУГ ХАШААЛЛАА

2025-5-16
1

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 09  дүгээр тогтоолоор мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам байдаг.

Журмын дагуу дүүргийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс болох 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орж ирсэн адууг 5 дугаар сарын 15-ны өдөр цагдаагийн 1-р хэлтсийн 5 албан хаагч, хөдөө аж ахуйн тасгийн 2 албан хаагч, 2 гэрээт ажилтан, 34-р хорооны хэсгийн ахлагч нартай хамтран ажиллаж 176 тооны адууг хашааллаа.

Мөн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс рүү малаа оруулсан 6 иргэнд, тус бүсэд мал аж ахуй эрхэлж амьдарч байсан 8 иргэнд торгуулийн арга хэмжээ авахаар боллоо. Иймд малчид та бүхэн хориглосон бүс рүү малаа оруулахгүй байхыг анхааруулж байна.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.