ДҮҮРГИЙН 25-Р ХОРООНД 333 ДУГААР ЭКО ЦЭЦЭРЛЭГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2025-5-16
1

Цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгч компаниар “Суут гэр” ХХК ажиллаж ашиглалтад оруулаад байна. Тус цэцэрлэг 5 бүлэгтэй бөгөөд хорооны 125 хүүхэд хамрагдаж сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.

Цэцэрлэг цахилгаанаар халдаг, нарны эх үүсгэвэртэй, дээвэр болон нэгдүгээр давхартаа хүлэмждээ ногоо тарих боломжтойгоор баригдсан учраас эко цэцэрлэг хэмээн нэрийдсэн.

Дүүргийн зүгээс боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэдэг. Тэгвэл 333 дугаар цэцэрлэг нь дүүргийн 70 дахь цэцэрлэг болж ашиглалтад орж нээлтээ хийж байгаа нь  энэ юм.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.