
Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгжийн уялдаа холбоог сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын тамгын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв хамтран Ажил олгогчдын зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, ажил олгогчдын 700 гаруй төлөөлөл оролцож
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого;
-Нийгмийн даатгалын багц хууль;
-Жендэрийн мэдрэмжтэй ажлын байр;
-Ажил олгогчдын сайн туршлагын талаар танилцуулга мэдээлэл хүргэж, санал солилцож байна.
Зөвлөгөөнд НДЕГ, ХХҮЕГ, Жендэрийн үндэсний хороо бусад холбогдох байгууллагаас панелистаар оролцож мэдээлэл солилцлоо.
Зөвлөгөөний үеэр дүүргийн үйлдвэрлэл эрхлэгчид, ХАБЭА-н сургалтын байгууллагууд ажлын хувцас, тоног төхөөрөмжийг танилцуулж үзэсгэлэн худалдааг явуулж байна.





ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
