ДҮҮРГИЙН 22 ДУГААР ХОРООНД 332 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2025-5-19
1

Цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгч компаниар Вентана констракшн ХХК ажиллаж ашиглалтад оруулаад байна. Тус цэцэрлэг 6 бүлэгтэй бөгөөд хорооны 150 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.

  Дүүргийн зүгээс боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр цэцэрлэгийн бүтээн байгуулалтыг гүйцэтгэдэг. Тэгвэл 332 дугаар цэцэрлэг нь дүүргийн 71 дэх цэцэрлэг болж ашиглалтад орж нээлтээ хийж байгаа нь энэ юм. Дүүргийн 22 дугаар хороонд ганцхан цэцэрлэгт хүүхдүүд сургуулийн өмнөх боловсрол эзэмшдэг байсан.

Харин шинэ цэцэрлэг ашиглалтад орж хүүхдүүд гэртэйгээ ойролцоо суралцах боломж бий болсонд эцэг эхчүүд баяртай байгаагаа илэрхийлж байлаа.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.