Дүүргийн хэмжээнд сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг 500 метр радиус газарт гэртээ харьж, сургуульдаа очих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын захирамж гарч ажлын хэсэг байгуулаад байна. Ажлын хэсэг аль хороонд сургуулийн хүртээмжгүй байгаа талаар судалгаа гаргасан.


Жишээлбэл 42 дугаар хороонд гэхэд төрийн өмчийн сургууль байхгүй учраас хүүхдүүд 8 автобусны буудал буюу 4 км газрын цаанаас сургуульдаа явж байна. Сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шинэ сургууль барих байршлыг төлөвлөх нийслэл дүүргийн ажлын хэсгүүдийн санал, солилцох уулзалт өнөөдөр боллоо.


Уулзалтаар Нийслэлийн хэмжээнд дунд хугацаандаа 84 сургуулийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Сонгинохайрхан дүүргийн тухайд одоогийн байдлаар төрийн өмчийн 29 сургууль үйл ажиллагаагаа эрхэлж байгаа боловч нэмэлтээр 12 хороонд 13 сургууль барих хэрэгцээ шаардлага бий.






Сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлснээр сургууль 2 ээлжээр хичээллэх боломж бүрдэх, цаашлаад үүнийг даган түгжрэл буурах зэрэг олон давуу талууд бий болох юм.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
