Дүүргийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 8797 иргэн байдаг. Эдгээр иргэдийн асран хамгаалагч нар нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ асран хамгаалах, ар гэрийн ажлаа зохицуулах зэргээр өөрсдөө эмнэлгийн тусламж үйлчилгээг авах нь хомс байдаг.



Иймд халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийг эрчимжүүлж өвчлөл хүндрэлээс сэргийлэх зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газар, эрүүл мэндийн төв, хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс хамтран асран хамгаалагч нарыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.



Үзлэгээр төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэг, мэс засал, дотор, мэдрэл, нүд, чих, хамар, хоолой, сүрьеэ, эхо, зүрхний бичлэг, элэгний B C вирусийн шинжилгээ зэргийг авсан юм. Мөн энэ өдөр хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж үйлчилгээний талаарх мэдээллүүдийг өглөө.





ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
