23 ДУГААР ХОРООНЫ 36 АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУД ХАЯГАА КИРИЛЛ БОЛОН ҮНДЭСНИЙ БИЧИГ ХОСЛУУЛАН ШИНЭЧИЛЖЭЭ

2025-5-22
1

Дүүргийн Засаг даргын захирамжаар албан байгууллага, гудамж, талбайн нэр хаягийг кирилл болон үндэсний бичгээр хослуулан хэрэглэх  болсон. Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа 1432 аж ахуй нэгжүүдэд хаягаа шинэчлэх мэдэгдэл хүргүүлсэн.

Мэдэгдэл хүргүүлсний дараа  209 аж ахуйн нэгж байгууллагууд хаягаа шинэчилж сольжээ. Захирамжийн хүрээнд  дүүргийн 23 дугаар хороонд 57 аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаа эрхэлж байгаагаас одоогийн байдлаар 36 байгууллагаа хаягаа кирилл болон үндэсний бичгээр хослуулан шинэчилж солиод байна.

 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.