“СОНГИНОХАЙРХАН БОЛОВСРОЛ-2025” АРГА ХЭМЖЭЭНД АХЛАХ АНГИЙН 1034 СУРАГЧ ХАМРАГДЛАА

2025-5-29
4

Дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Боловсрол” төслийн хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч бүр элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөх, хүссэн их дээд сургуульдаа элсэн суралцах, 10-11 дүгээр ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх болон  тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэх зорилгоор “Сонгинохайрхан боловсрол-2025” арга хэмжээ боллоо.

 

Уг арга хэмжээг дүүргийн Засаг даргын Тамгын газар, боловсролын хэлтэс хамтран зохион байгуулж ахлан ангийн 1034 сурагчид хамрагдлаа. Мөн “Сонгинохайрхан боловсрол-2025” арга хэмжээнд их дээд сургуулиудын төлөөллүүд хүрэлцэн ирж сургуулийнхаа талаарх мэдээллүүдийг сурагчдад өгсөн юм.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.