“ӨВИЙН УЯНГА” УРЛАГИЙН НААДАМ БОЛЛОО

2025-5-29
6

Дүүргийн хэмжээнд 300 гаруй соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч иргэн бий. Эдгээр иргэдийн өвлөн авсан уламжлалт урлаг, өв соёлыг хүүхэд, залууст өвлүүлэн таниулах, бүтээлч оролцоог дэмжих замаар соёлын залгамж чанарыг хадгалах зорилгоор “Өвийн уянга” урлагийн наадам боллоо.

Уг наадмыг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Жаргалант тосгоны соёлын ордон, Ахмадын хороо, Боловсролын хэлтэс, хороод хамтран зохион байгууллаа. Наадмын анхан шатны шалгаруулалт Баянхошуу, Толгойт, Төв, Өнөр бүс гэсэн 4 бүсэд хуваагдан зохион байгуулагдсан ба өнөөдөр гала тоглолт болж шилдгүүдээ шалгаруулсан юм.

Өвлөн уламжлагчдын дунд урлагийн наадам зохион байгуулах саналыг энэ оны 4 дүгээр сарын 23-ний өдөр болсон “Үл тасрах өв” зөвлөгөөнөөс гаргасан нь ийнхүү биелэлээ олж байгаа юм.  

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.