“БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ-ТӨРИЙН АЛБАНЫ МАНЛАЙЛАЛ” НИЙСЛЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨН УЛААНБААТАР ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2025-5-29
4

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хүрээнд 21 аймаг, нийслэлд бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа.

Тус зөвлөгөөнийг Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улсын төрийн албаны зөвлөл, Ёсзүйн хороо болон 9 дүүрэг хамтран 4 салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Үүний нэг нь “Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэглээ” хэлэлцүүлэг юм.

Зөвлөгөөн 2025 оны 05 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаа бөгөөд хэлэлцүүлэгт боловсрол, эрүүл мэндийн салбарын 400 гаруй албан хаагч оролцож санал бодлоо солилцож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаад удаж байгаа боловч зарим шийдвэр гаргах түвшний албан хаагчид тус хуулийн талаар мэдээлэл дутмаг байгаа учраас ажилтан, ажил олгогч нарын хооронд үл ойлголцол үүсдэг.

Иймд тус хуулийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, албан хаагчдыг чадавхжуулах зорилгоор холбогдох алба хэлтсээс нь мэдээлэл өгч байна.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.