Сонгинохайрхан дүүрэгт 120 мянга гаруй хүүхэд бий. Эдгээр хүүхдүүдэд зориулан “Монгол хүүхдүүд-2025” баярын арга хэмжээг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа. Үдээс өмнө бага насны хүүхдүүдэд зориулсан арга хэмжээ болсон бол үдээс хойш өсвөр насны хүүхдүүдэд зориулсан арга хэмжээ боллоо.
Энэ өдөр хүүхэд багачуудын дунд Open mic тэмцээн зохион байгуулж 10 гаруй хүүхэд оролцлоо. “Монгол хүүхдүүд-2025” арга хэмжээгээр Thunderz, Foux, Limit king, Voice kids mongolia-2024 шоуны ялагч Чингүүн, шилдэг оролцогч Л.Болормаа, DJ Gezeg зэрэг уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.Мөн “Амьсгалах агаар, гишгэх хөрс-бид” уралдаанд 100 гаруй бүтээл ирснээс шагналт 20 байрыг шалгаруулж олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр шагналыг гардуулан өглөө.








ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
