ҮҮСМЭЛ ХОГИЙН ЦЭГ БАЙСАН ГАЗАРТ ТАРЬСАН 10 МЯНГАН МОДЫГ ТЦҮ ОНӨААТҮГ ХАРИУЦАН ӨДӨР БҮР УСАЛЖ БАЙНА

2025-6-5
4

Дүүргийн Засаг даргын санаачилгаар 13 хорооны 45 байршилд үүссэн 500 орчим тн хогийг 14 хоногийн хугацаанд цэвэрлэж 38 га талбайд 10 мянган мод тариад буй.

Эдгээр модны усалгааг дүүргийн Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ хариуцан ажиллаж өнөөдрийн байдлаар мод услах машины орц, гарцыг чөлөөлж машины замд таарсан зарим модыг нүүлгэн шилжүүлж байна. Улмаар 16, 8 болон хоёр 4 тонны усны машинаар өдөр бүр модыг тогтмол усалж байна. Маргаашаас эхлэн мод услах машины тоог нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.