“АЮУЛГҮЙ БАРИЛГА-АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА” АЯН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-6-5
4

Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, техник, технологийн аюулгүй байдал, учирч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Аюулгүй барилга-Аюулгүй ажиллагаа” аяныг 2025 оны 05 дугаар сарын 05-наас 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.

Аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллага, захиалагч, зохиогч, гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагуудад түүвэрчилсэн байдлаар хяналт шалгалт хийж байна.

Өнөөдөр “Аюулгүй барилга-Аюулгүй ажиллагаа” аяны ажлын хэсэг хуралдаж тус хяналт шалгалтын явцыг танилцууллаа. Мөн цаашид барилгын салбарын ХАБЭА-н ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Барилгын хөгжлийн төв хамтран зохион байгуулахаар боллоо.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.