ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.БАТТӨРИЙН САНААЧИЛГААР “СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ” БОРЛУУЛАЛТЫН ЦЭГ ШИНЭ ДРАГОН ТЕРМИНАЛД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2025-6-5
1

Дүүргийн Засаг дарга Ц.Баттөрийн санаачилгаар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор энэ онд Соёолж худалдааны төвд “Сонгинохайрхан дүүрэгт үйлдвэрлэв” анхны борлуулалтын цэгт жижиг, дунд үйлдвэр эрхэлдэг 7 хүний бараа бүтээгдэхүүнүүдийг худалдаалж эхэлсэн.

Улмаар өнөөдөр шинэ Драгон терминалд 15 жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүнээр хоёр дахь борлуулалтын цэг нээлтээ хийлээ. Борлуулалтын цэгт үндэсний хувцас, эсгийгээр урласан гутал, малгай, ажлын гутал, эко, органик бүтээгдэхүүнээр бүрдүүлсэн бэлгийн багц, гоёл чимэглэл, саван зэрэг худалдаалагдаж байна. “Сонгинохайрхан дүүрэгт үйлдвэрлэв” борлуулалтын цэг шинэ Драгон терминалын 4 давхарт байрлаж байна. 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.