ДҮҮРГИЙН 12 БАЙРШИЛД ГОЁЛЫН ЦЭЦЭГ ТАРЬЖ ЦЭЦГИЙН МАНДАЛ БАЙГУУЛЖ БАЙНА

2025-6-10
7

Жил бүрийн зургаадугаар сард дүүргийн өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор нийтийн эзэмшлийн зам талбайд нэг наст мандлын цэцгийг тарьдаг.
Энэ жил дүүргийн 12 байршилд хун цэцэг, алаг нүдэн, алиссум, шар хилэн зэрэг нэр төрлийн 35700 ширхэг гоёлын цэцэг тарих ажлыг эхлүүлээд байна.
Дээрх ажлыг нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгаа хариуцсан таван байгууллага гүйцэтгэж байна.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ





Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.