Сонгинохайрхан дүүргийн төрийн байгууллагуудын албан тушаалтнуудад Авлигатай тэмцэх газрын танилцуулга, түүний хор хөнөөлийг таниулах, авлигын гэмт хэргийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сургалт хэлэлцүүлэг боллоо.

Сургалтыг Засаг даргын Тамгын газар, Авлигатай тэмцэх газартай хамтран зохион байгууллаа. Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш, Көүчлаб сургалтын байгууллагын багш Б.Бат-Отгон нар сургалтыг удирдаж дүүргийн төр захиргааны байгууллага, боловсрол, эрүүл мэндийн салбарын 600 гаруй албан хаагч хамрагдлаа.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 59 дүгээр тогтоолоор авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдаад 2 дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ хүрээнд дүүрэгт хэрэгжүүлэх авлигатай тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх олон талт ажил арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь “Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сургалт хэлэлцүүлэг болж байна.





ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
