24 ХОРООНЫ 109 БАЙРШИЛД АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙЖ БАЙНА

2025-6-12
3

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас хэрэгжүүлж байгаа иргэдийн эрүүл цэвэр орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, орчны бохирдлыг бууруулах зорилгоор үерийн хамгаалалтын барилга байгууламж, Туул, Дунд голын ай сав газар, нийтийн эзэмшлийн гудамж, тоглоомын талбай, бохирдсон хөрс бүхий газруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна.  Эдгээр газруудыг просан бодисоор ариутгаж байна. Уг ажлыг 6 дугаар сарын 11-ны өдрөөс эхлэн нийт 24 хорооны 109 байршлын 360,000 м2 талбайд “Шинэ Ариусгал” ХХК хийж гүйцэтгэж байна.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.