ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 45592 НҮХЭН ЖОРЛОН, 9981 БОХИРЫН ЦООНОГИЙГ АРИУТГАЖ БАЙНА

2025-6-12
2

Урин дулаан цагт гэдэсний халдварт өвчин болон бусад халдварт өвчний тархалт нэмэгддэг. Иймд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн гэр хорооллын 33 хорооны 62435 өрхийн 45592 нүхэн жорлон, 9981 бохирын цооног, 227960м2 нүхэн жорлон орчмын талбайн ариутгал, , халдваргүйжүүлэлтийн ажлыг тендерт шалгарсан "Орхон овоот" ХХК 6 дугаар  сарын 12-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд хийж гүйцэтгэнэ. Нүхэн жорлон болон бохирын цооногийг гипохлорид кальци 0,6 хувийн уусмалаар ариутгаж байна.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.