НАЙРАМДЛЫН АВТО ЗАМЫН ЗАСВАР ШИНЭЧЛЭЛИЙН АЖИЛ 70 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2025-6-12
1

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Орбит-Тахилтын уулзвараас Найрамдал зуслан хүртэлх 12 км авто зам болон гэрэлтүүлэг, зуслан доторх 4 км авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн.

Одоогийн байдлаар зуслан доторх 4 км авто зам, Найрамдал зуслангаас МТ шатахуун түгээх станц хүртэлх 9 км авто замын суурийг цементээр бэхжүүлж асфальтбетоноор хучаад байна.

Үлдсэн 3 км авто замыг улсын баяр наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Ингэснээр иргэд шинэ замаар хөдөлгөөнд оролцох боломжтой болно. Авто замын гүйцэтгэгчээр Билэгт зам ХХК ажиллаж байна.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.