Сурагчдын амралтыг тохиолдуулан хүүхэд, багачуудын чөлөөт цагаа боловсон өнгөрүүлэх, сурч боловсорч хөгжих боломжтой сургалт, дамжаануудыг цувралаар танилцуулж байна.

Хүүхэд таеквондогоор хичээллэснээр хурд хүч авхаалж самбаа нэмэгдэхээс гадна тэсвэр хатуужилтай болдог байна. Иймд энэ удаа сурагчдын зуны амралтаар хичээллэх боломжтой таеквондогийн клубийг онцолж байна. “Stars” сургалтын төв нь байгуулагдаад нэг жил болж байгаа бөгөөд Монголын таеквондогийн холбооны 80 дахь албан ёсны клуб юм.
Тус клубт одоогийн байдлаар 60 гаруй хүүхэд таеквондогоор хичээллэж байна. Сурагчдын зуны амралтыг тохиолдуулан 5-17 насны эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийг клубтээ бүртгэж, нэмэлт элсэлт авч байна. “Stars” сургалтын төв нь солонгос багштай учраас хичээлүүдээ солонгос хэл дээр заадгаараа онцлог юм.




Хаяг: Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо “Stars” сургалтын төв
Холбоо барих утас: 91114082
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
