ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР
|
Д/д |
Товч агуулга |
Үндсэн хэрэгжүүлэгч Байгууллага, албан тушаалтан |
Хамтран хэрэгжүүлэгч байгууллага |
Явцын хяналт |
Хяналт тавих албан тушаалтан |
|
Нийслэлийн шуурхайгаас өгөх үүрэг даалгавар |
|||||
|
1 |
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хороодын ажлын уялдаа холбоог хангаж, нэгдсэн төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлыг сайтар хангаж, газар дээр нь явж танилцах. |
Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс
Агаарын бохирдолтой тэмцэх тасаг |
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс
Цагдаагийн газар
Замын цагдаагийн хэлтэс
Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ |
Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс |
Дүүргийн менежер |
|
2 |
“Хотын иргэдийн баяр - Хүрээ даншиг” наадмын нэгдсэн арга хэмжээг сайтар зохион байгуулж, иргэд, олон нийтийн аюулгүй байдал, худалдаа үйлчилгээнд онцгой анхаарч ажиллах. |
Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс
Нийгмийн хөгжлийн хэлтэс
Агаарын бохирдолтой тэмцэх тасаг |
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс
Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ |
Дүүргийн менежер |
|
|
3 |
Япон улсын Эзэн хаан нийслэл, Улаанбаатар хотод айлчлахтай холбогдуулан бэлтгэл ажлыг хангаж, авто зам, гудамж, явган замын тохижилтын ажлуудтай газар дээр нь явж танилцах. |
Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс
Агаарын бохирдолтой тэмцэх тасаг |
Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ |
Дүүргийн менежер |
|
|
4 |
Явган хүний замын тохижилтын ажлыг эрчимжүүлж, газар дээр нь ажиллаж, хэрэгжилтэд хяналт тавих. |
Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс |
Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ
Захиалагчийн алба ОНӨААТҮГ
Хороод |
Дүүргийн менежер |
|
|
5 |
Хороодын Засаг дарга нартай уулзсан уулзалтаар өгсөн үүрэг даалгаврыг эзэнжүүлэх |
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс |
|
Тамгын газрын дарга |
|
|
6 |
Замын хөдөлгөөний хяналтын камерын бүртгэж байгаа зөрчлийн арга хэмжээг чанаржуулж, автозамын тэмдэг, тэмдэглээг стандартад нийцүүлэн шинэчлэх ажлыг эрчимжүүлэх. |
Хууль, эрх зүйн хэлтэс
Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс |
Замын цагдаагийн хэлтэс |
Тамгын газрын дарга |
|
|
7 |
Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийг эрчимжүүлэх. |
Газар зохион байгуулалтын алба |
|
|
|
|
8 |
Үндэсний их баяр наадмаас өмнө ус тогтдог байршлуудыг засварлаж, хөв цөөрөм байгуулах бэлтгэл ажлыг хангаж, дунд голын далангийн ажлыг шуурхай зохион байгуулах. |
Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс |
Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ |
Дүүргийн менежер |
|
|
9 |
Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа авто замын нүүрний эгнээн дэх дугуй засвар, тос, тослогоо, вьетнам засварын газруудыг нэгдсэн журмаар цэгцлэх ажлыг зохион байгуулах, төлөвлөгөө гарган танилцуулах |
Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс |
Газар зохион байгуулалтын алба |
Дүүргийн менежер |
|
|
10 |
Нийслэлийн бүтэц, дүүргийн чиг үүргийг хороодод шилжүүлэхтэй холбоотой бүтэц, дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харъяа байгууллагуудын бүтцийг судалж, танилцуулах |
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс |
Засаг даргын зөвлөх |
Тамгын газрын дарга |
|
|
11
|
Хөрөнгө оруулалтын ажлуудаас удаашралтай буюу зогссон ажлуудын жагсаалтыг гаргаж, магадлал, дүгнэлт, акт гаргаж, гэрээг цуцлах ажлуудыг хийж танилцуулах. |
Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс |
|
Тамгын газрын дарга |
|
|
12 |
Төсвийн орлогын биелэлтийг жигд хангаж, шоу, тоглолтын арга хэмжээнээс авч буй татварын орлогын талаар танилцуулах. |
Санхүү, төрийн сангийн хэлтэс |
Татварын хэлтэс |
Тамгын газрын дарга |
|
|
13 |
2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, инженерийн шугам, сүлжээний ажлуудыг эрчимжүүлж, 14 хоног тутам шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах |
Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс |
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
ОСНААУГ-ын Баруун түгээх төв |
Дүүргийн менежер |
|
|
14 |
Нийслэлийн Байгаль орчны газраас хог хаягдлын Улсын байцаагчийн сонгон шалгаруулалтыг зарласан тул дүүргүүд хүмүүсээ оролцуулах. |
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс
|
|
Тамгын газрын дарга |
|
|
15 |
Дүүргийн хэмжээнд “Сүү хөтөлбөр”-ийг боловсруулж, танилцуулах. |
Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс |
Нийгмийн хөгжлийн хэлтэс |
Засаг даргын орлогч |
|
|
16 |
Замын хөдөлгөөний дүрэм, журам зөрчиж буй тээврийн хэрэгслийг холбогдох хуулийн хүрээнд арга хэмжээ авах ажлыг эрчимжүүлэх. |
Хууль, эрх зүйн хэлтэс |
Замын цагдаагийн хэлтэс |
Тамгын газрын дарга |
|
|
Дүүргийн Засаг даргаас өгөх үүрэг даалгавар |
|||||
|
17 |
Нутгийн захиргааны байгууллагууд www.shilengov.mn цахим системийн мэдээллийг 06 дугаар сарын 25-ны дотор илгээх |
Нийт байгууллагууд |
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс |
|
Тамгын газрын дарга |
|
18 |
Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр өгөгдсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн 37 дугаар хорооны сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт арга хэмжээ авч ажиллах санал боловсруулж, нийслэлийн Боловсролын газарт хүргүүлэх |
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс |
Боловсролын хэлтэс |
|
Тамгын газрын дарга |
|
19 |
Дүүргийн 37 дугаар хорооны гадна талбайд 06 сарын 24, 25-ны өдрүүдэд өдөрлөг зохион байгуулж, иргэдийг Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг сурталчилж, дархлаажуулалтад хамрагдалтыг нэмэгдүүлэх |
Нигмийн хөгжлийн хэлтэс |
Эрүүл мэндийн төв |
|
Засаг даргын орлогч |
|
20 |
Өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн зөрчил гаргасан албан хаагчдад хариуцлага тооцож, авсан арга хэмжээг албан бичгээр Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх |
Нийт байгууллагууд |
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс |
|
Тамгын газрын дарга |
|
21 |
Нэгдүгээр хорооллоос Хүй 7 худаг хүртэл зам дагуух гэрэлтүүлэг, цэвэрлэгээ үйлчилгээ, ногоон байгууламжийн арчлалт хамгаалалт, нөхөн сэргээх ажлыг яаралтай зохион байгуулах |
Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс
Агаарын бохирдолтой тэмцэх тасаг |
Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ |
|
Дүүргийн менежер |
|
22 |
Хавдрын эмнэлэгийн хашааны суурийн нүх ухах ажлыг эхлүүлэх |
Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс |
Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ |
|
Дүүргийн менежер |
|
23 |
Улс, нийслэлийн төсвөөр хийгдэж байгаа явган замуудын ажлын ажлын гүйцэтгэлд хяналт шалгалт хийх Ажлын хэсгийг байгуулж, зөрчлийг илрүүлэх (06 дугаар сарын 27-ны өдрийн дотор) |
Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс
Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс |
Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ
Захиалагчийн алба ОНӨААТҮГ |
|
Дүүргийн менежер |
|
24 |
Хороодод хуваарилагдсан хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлэх |
Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ |
Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс |
|
Дүүргийн менежер |
|
25 |
Ашиглалтын шаардлага хангахгүй байгаа орон сууцны иргэд, оршин суугчидтай хийх уулзалтын хуваарийг гаргаж, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д хүргүүлэх |
Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс |
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс |
|
Тамгын газрын дарга |
|
26 |
Хамбын овоонд ТҮЦ байрлуулсан эзэн холбогдогчийг тогтоож, зорилгыг тодорхойлж танилцуулах |
Хууль, эрх зүйн хэлтэс |
Цагдаагийн газар
Замын цагдаагийн хэлтэс |
|
Тамгын газрын дарга
Дүүргийн менежер |
|
27 |
Хорооны хэсгийн байцаагч, цагдаа нараар нутаг дэвсгэр дээр эргүүл, жижүүр хийлгэх, Гүнжийн нуурын орчимд архидан согтуурч байгаа асуудлыг таслан зогсоох, Онцгой байдлын хэлтсээс эргүүл ажиллуулах |
Хууль, эрх зүйн хэлтэс
Онцгой байдлын хэлтэс |
Цагдаагийн газар
Замын цагдаагийн хэлтэс |
|
|
|
28 |
Явган хүний зам, ногоон байгууламж дээр машинаа байршуулаад байгаа тээврийн хэрэгслүүдийг баримтжуулж, зохих хууль журмын дагуу хариуцлагын арга хэмжээ авах ажлыг зохион байгуулах |
Хууль, эрх зүйн хэлтэс |
Цагдаагийн газар
Замын цагдаагийн хэлтэс |
|
|
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
