УЛААНБУРХАНЫ ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

2025-6-25
1

Дүүргийн онцгой комиссын хурал боллоо.  Дүүргийн хэмжээнд улаанбурхан өвчний тохиолдол 1089 болж нэмэгдээд байна. Үүнээс нэг хүүхэд нас барсан байна. Уг өвчний тархалт 16, 37 дугаар хороодод өндөр байна. Иймд дархлаажуулалтыг эрчимжүүлэх, эмч ажилчдын нэг удаагийн хувцас хэрэглэл болон бусад зардлыг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэх, хэсгийн ахлагч нарыг айл өрхүүдээр явж дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүдийг бүртгэж вакцины талаар эцэг эхчүүдэд зөв мэдээлэл өгч ажиллахыг холбогдох алба хэлтэст нь үүрэг болголоо.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.