37 ДУГААР ХОРООНД “ХААЛГАНААС ХААЛГАНД” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА

2025-6-26
3

Дүүргийн 37 дугаар хороонд улаанбурхан өвчний тохиолдол 220 болж нэмэгдээд байна. Гэвч эдгээр халдвар авсан хүүхдүүдийн 89 хувь нь улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй байгаа юм. Иймд тус хороонд дүүргийн Засаг даргын Тамгын газар, эрүүл мэндийн төв,  37 дугаар хороо, өрхийн эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэгүүд хамтран улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх, нөхөн дархлаажуулалтад хүүхдүүдийг хамруулах зорилгоор “Хаалганаас хаалганд” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна. Өдөрлөг 3 хоног үргэлжлэх бөгөөд хүүхдийн дархлаажуулалтын мэдээллийг цахим мэдээллийн санд бүртгэгдсэн байгаа эсэх мэдээллийг шүүж эцэг эхчүүдэд мэдээлэл өгч ажиллаж байгаа юм.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.