ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖААР ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ УГТАН БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-7-6
8

Бүх нийтийн их цэвэрлэгээгээр гудамж зам талбай, голын ай сав газар, төмөр замын хамгаалалтын зурвас газрын хог хаягдал, хөл газрын ургамлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбай, тоглоомын талбайг угааж, цэвэрлэж, өнгө үзэмжгүй хаяг, мэдээллийн байгууламжийг буулгах, аж ахуйн нэгж байгууллагууд орчин тойрны зам, хаяг байгууламжаа угааж цэвэрлэж байна. Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, харьяа хэлтэс, алба, тасаг, хороод, иргэдийн бүлэг оролцож байна. Цэвэрлэгээ 7 дугаар сарын 5,6-ны өдрүүдэд хоёр хоног үргэлжлэх бөгөөд 90 рейсээр 400 гаруй тонн хогийг цэвэрлэж, Нарангийн энгэрийн хогийн цэгт төвлөрүүлэхээр ажиллаж байна.  






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.