Сүрьеэ өвчнөөр дэлхий дахинаа жил бүр 10 сая хүн халдвар авч, 1,3 сая хүн тус өвчний улмаас нас бардаг гэсэн судалгаа байдаг. Иймд ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд “Олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцоог бий болгох” төсөл үйлчилгээг сайжруулах шаардлагатай болсон бодит жишээг баримтжуулж, сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор сургалт зохион байгууллаа.


Сургалтад Сонгинохайрхан дүүрэг, Баянзүрх дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Нэгдсэн эмнэлгийн чанарын багийн төлөөлөл, диспансерын эмч, мэргэжилтнүүд, боловсролын байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.



ургалтаар “Олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцоог бий болгох” төслийн танилцуулга болон сүрьеэгийн тусламж үйлчилгээтэй холбоотой ноцтой кэйс мэдээллийг танилцуулж, цаашид энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвдсөн хүмүүсийн эрхийг хамгаалах талаар үе шаттай ажлууд зохион байгуулахаар төлөвлөлөө



ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
