Монгол үндэсний дээлийг анхны төр улсыг байгуулсан Хүннү гүрнээс үүсэлтэй хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Иймд энэ удаагийн “Дээлтэй Монгол” наадамд Сонгинохайрхан дүүрэг Хүннү гүрнээс XXI дүгээр зуун хүртэлх үндэсний хувцасны түүхэн цаг үеийг харуулан оролцлоо.

Тодруулбал Богд Хаант Монгол улс, бөө, хурдан морины уралдаанч хүүхэд, бөх, ястан, урлаг гээд бүхий л салбар, цаг үед үндэсний хувцас хэрхэн хөгжин өөрчлөгдөж байсныг тодотгон харуулсан юм. Уг наадамд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагууд, хороодын албан хаагчид, өвлөн уламжлагчид болон иргэд гэсэн нийтдээ 1200 гаруй хүн үндэсний хувцсаа өмсөн оролцсон юм.




ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
