Энэ сард Гачууртад мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан. Иймд Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамж болон мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар дүүргийн хэмжээнд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад мал бүхий 21, 32, 33, 34 дүгээр хороодын нутаг дэвсгэрт 57843 толгой мал, амьтныг хамруулахаар төлөвлөн дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж байна.




Одоогийн байдлаар дархлаажуулалтад 320 өрхийн 11769 толгой малыг хамруулж гүйцэтгэл 20.3% тай үргэлжилж байна. Дархлаажуулалт 2025 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлэх ба дархлаажуулалтын үед малчин, мал бүхий иргэд товлосон хугацаанд малаа бэлэн байлгаж дархлаажуулалтын ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна.




ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
