ТУУЛ ГОЛЫН АЙ САВ ГАЗАР, БУРГАСНЫ ХОГ ХАЯГДЛЫГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЦЭВЭРЛЭЖ ДУУСГАНА

2025-7-23
2

Дүүргийн агаарын бохирдолтой тэмцэх тасаг, Онцгой байдлын хэлтэс, Хороодын Засаг дарга, хог хаягдал, олон нийтийн байцаагч нар хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв, төрийн бус байгууллагууд хамтран өнөөдөр 20 дугаар хорооны Туул голын ай сав газар, бургасанд үүссэн хог хаягдлыг баримтжуулж, хяналт шалгалт зохион байгууллаа.

 

Хяналт шалгалтаар Туул голын эрэг орчмоор амрагчдын үлдээсэн хог хаягдал ихээр үүссэн, нуурын уснаас зам услах ус соруулсан, зам, барилгын хог хаягдлыг голын эрэг дээр хаясан зөрчлийг илрүүлж цагдаагийн байгууллагат хүлээлгэн өглөө. Цаашид голын эрэг дагуу үүссэн хог хаягдлыг ТЦҮ ОНӨААТҮГ-ын ажилчид цэвэрлэж энэ долоо хоногт дуусгахаар төлөвлөлөө.

Түүнчлэн Туул, Толгойт, Нарангийн гол, Бумбатын рашаан зэрэгт үүссэн хог хаягдлыг үе шаттайгаар цэвэрлэх юм. Иргэд та бүхэн голын эрэг дагуу амарч зугаалахдаа хог хаягдлаа зориулалтын хогийн цэг дээр хаяж хэвшихийг уриалж байна.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.