Улаабаатар хотод өчигдөр 22:53-23:29 минут хүртэл дуу цахилгаантай аадар бороо орж салхи секундэд 17-22 метр, зарим үед секундэд 24-26 метр хүрч ширүүссэн. Аадар борооны улмаас дүүргийн хэмжээнд 140 гэр, 79 байшин, 9 машин эвдэрч, 1053 хашаа нурж, барилгын дээвэр, гэрэлтүүлгийн шон, цахилгааны шон, тоглоомын талбай, автобусны буудал эвдэрсэн байна. Мөн 2 хүн тогонд цохиулж хөнгөн бэртжээ.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр өглөө дүүргийн шуурхай штаб хуралдаж 4 ажлын хэсэг хороодод ажиллаж гарсан хохирлыг тодорхойлон, нөхцөл байдалтай танилцлаа. Борооны улмаас эвдэрсэн гэрүүдээс 45 гэрт нь хүн амьдрах боломжгүй болсон байна. Гарсан хохирлыг бүрэн тодорхойлж, хохирлын үнэлгээ гаргасны дараа дүүргийн онцгой комисст танилцуулан шийдвэр гаргана.













ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
