Дүүргийн онцгой комиссын хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд 2025 оны 07 сарын 24-25-ны өдөр болсон цаг уурын онц аюулт үзэгдлийн улмаас дүүрэгт үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн ажил арга хэмжээг онцгой байдлын хэлтсийн орлогч С.Мөнхсайхан танилцууллаа. Тухайн өдөр болсон цаг уурын онц аюултай үзэгдлийн улмаас байшингийн дээвэр, гэр, хашаа нурсан, гэрэлтүүлгийн шон унасан, машин дээр мод, хашаа унасан зэрэг 63 дуудлага мэдээлэл онцгой байдлын хэлтэст бүртгэгджээ. Одоогийн байдлаар 140 айлын гэр дахин ашиглах боломжгүй болоод байгааг холбогдох байгууллагаас мэдээллээ.

Үүнтэй холбогдуулан гамшгийн хохиролд үнэлгээ хийж гамшгийн хор уршгийг арилгахад шаардагдах арга хэмжээг авч ажиллах ажлын хэсгийг байгуулж, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагаар гамшгийг хохирлын үнэлгээг гаргуулж Нийслэлийн онцгой комисст танилцуулахаар болов. Мөн гамшгийн улмаас орон гэргүй болсон айл өрхийг түр орон байраар хангах, гэрэлтүүлгийн шон унаснаас болж тог цахилгаангүй болсон айл өрхийг цахилгаан эрчим хүчинд холбох ажлыг холбогдох байгууллагад үүрэг болголоо.


Мөн хуралдааны үеэр шүлхий өвчний вакцинжуулалтын талаарх мэдээллийг танилцууллаа. Дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 41718 толгой мал амьтныг вакцинжуулаад байна. Нийт 940 өрхийн 21,978 үхэр, 7,889 хонь, 7,961 ямаа, 3,890 гахайг вакцинжуулалтад хамруулжээ. Цаашид хөдөө орон нутгаас бойнд ирж буй малд хяналт тавьж шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болголоо.


Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх 8 дугаар сард Улаанбаатар хотод 10 хоног үргэлжилсэн аадар бороо орох төлөвтэй байгааг анхааруулж буй. Үүнтэй холбогдуулан үер усны аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг иргэд олон нийтэд тогтмол хүргэж ажиллахыг онцгой комиссын дарга үүрэг болголоо.


ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
