Тодруулбал өмнө нь халуун, хүйтэн усны шугам эвдрэх бүрд тухайн орчны зам талбай, ногоон байгууламжийг эвдэлж засварладаг байсан бол хагас нээгдэх суваг болгон сольсноор эвдрэл гэмтлийг газар доогуурх байгууламжаар дамжин хурдан хугацаанд засах боломж бүрдэж байна.
Уг инженерийн байгууламж нь 5 хос шугамтай, 1190 метр урттайгаар хийгдэж байгаа бөгөөд тус ажлыг орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын харьяа баруун түгээх төв гүйцэтгэж байна. Их засвар дууссаны дараа гадна тохижилтыг “Тэгш ундрам зам” ХХК хариуцан гүйцэтгэх ба худгийг “Од хүрээ” ХХК түншлэлээр гүйцэтгэнэ.

Инженерийн байгууламжийг хийснээр тус хорооны 192 өрх, 748 иргэд оршин суугч, 6 аж ахуйн нэгж, хэрэглэгчдийг ус дулаанаар тасралтгүй хангах, алдагдлыг бууруулах, горим ажиллагаа сайжрах зэрэг олон давуу талтай юм.




ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
