ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД 1100 МЕТР УРТТАЙ 5 ХОС ШУГАМЫГ ШИНЭЧЛЭН ХАГАС НЭВТРЭХ СУВАГ БОЛГОН СОЛЬЖ БАЙНА

2025-8-4
1

Гүйцэтгэгчээр “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын харьяа баруун түгээх төв ажиллаж байна. Ингэснээр халуун, хүйтэн усны шугамд эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд зам талбай, ногоон байгууламжийг эвдэхгүйгээр засварлах юм.

Уг засвар 7 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Инженерийн байгууламжийг сольсноор тус хорооны 935 оршин суугч, хоёр аж ахуй нэгжийг ус дулаанаар тасралтгүй хангах, алдагдлыг бууруулах, горим ажиллагаа сайжирна.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.