

Дүүргийн Удирдах ажилнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд өмнөх 22025 оны 07 дугаар сарын 29-ны хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцээд дүүргийн онцгой байдлын хэлтээс 14 хоногийн аюулт үзэгдэл ослын нөхцөл байдал, дүүргийн цагдаагийн газраас гэмт хэргийн нөхцөл байдал, эрүүл мэндийн төвөөс томуу томуу төст өвчний талаарх мэдээлэл болоод улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлж буй ажил арга хэмжээтэй холбоотой танилцуулга мэдээллийг хүргэлээ.
- Зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг хэлэлцээд хэрэгжилттэй холбогдуулан дүүргийн Засаг даргаас холбогдох газар хэлтэст дараах үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал:
- Тохижилтын ажил гүйцэтгэж буй байгууллагын гүйцэтгэлд хяналт шалгалт зохион байгуулах;
- Хүнсний аюулгүй байдлыг хангах хяналт шалгалтыг зохион байгуулж арга хэмжээ авч ажиллах;
- Сургууль, цэцэрлэгийн завсарын ажлыг 08 дугаар сарын 27-ны дотор хийж дуусгах;
- Өвөлжилтийн бэлтгэжл ажлын хангах хүрээнд малын өвс, тэжээл нөөцлөх ажлыг эрчимжүүлэх;
- Нохой, муур устгах ажлыг 08 дугаар сарын 25-ны дотор зохион байгуулах ажлыг холбогдох газар хэлтэст үүрэг болголоо

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
