“СОНГИНОХАЙРХАНЫ АЛТАН НАМАР-2025” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА 29 ДҮГЭЭР ХОРООНЫ СҮЛЖМЭЛИЙН ҮЙЛДВЭРИЙН АВТО ЗОГСООЛ ДЭЭР БОЛЖ БАЙНА

2025-8-18
1

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих мэдээлэл сургалтын төв хамтран “Сонгинохайрханы алтан намар-2025” үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.Үзэсгэлэн худалдаанд шинэ ургацын ногооны 8 асар, хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцас, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний 11 асарт худалдаа эрхэлж байна.

Үзэсгэлэн худалдаа ирэх 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлэх ба оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэдэд нээлттэй байна. Оролцогчоос түрээсийн төлбөр авахгүй, асартайгаа ирнэ.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.