Дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн зорилго, агуулга, арга зүйг хэрэгжүүлэх арга замыг сургагч багш нарт танилцуулж, орон нутгийн багш, удирдах ажилтантай хамтран хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих, мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэл” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг 2025 оны 8 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна.


Сургалтад дүүргийн 71 цэцэрлэгийн 142 арга зүйч, багш нар хамрагдлаа. Сургалтад хамрагдсан багш нар цаашид дүүргийн хэмжээнд шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллах, мөн дүүргийн сургуулийн өмнөх боловсролын 700 орчим багш нарт сургалт зохион байгуулж хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж ажиллах юм.




ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
