Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр иргэдтэй уулзаж буй. Энэ удаагийн уулзалтад 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 хорооны иргэдийн төлөөлөл уулзаж саналаа хэллээ.

Иргэдийн зүгээс СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой асуудлууд, өвөл нь халиа дошинд өртөж, зун нь үерт автдаг айл газар чөлөөлөлтөд хамрагдах, автобусны эргэлтийг нэмэгдүүлэх, зуслангийн бүсэд хулгай гарсан ч эргээд эзэн холбогдогч нь олддоггүй учраас камер байршуулж өгөх талаар санал хэллээ.

Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр хулгай их гарч байгаа зуслангийн бүсэд камер байршуулах, туулах чадвар сайтай автомашиныг шийдвэрлэх талаар холбогдох албаны хүмүүстэй нь ярилцаж 10 хоногийн дотор тухайн иргэнд хариу өгнө гэж хэллээ.



Мөн халиа дошинд байнгын өртдөг айлуудын судалгаанд санал гаргасан иргэний гэрийн байршил багтаж байвал нөхөн олговортойгоор газар чөлөөлөлтөд хамруулах үүргийг газар зохион байгуулалтын албанд өглөө.



ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
