ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙНЭ

2025-8-28
4

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан дүүргийн Засаг даргын захирамжаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн чанар стандартыг мөрдүүлэх, эрүүл аюулгүй байдлыг хангуулах, хүүхдийн сурч хөгжих гадна орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдсан.

Өнөөдөр ажлын хэсэг хуралдаж маргаашаас эхлэн бүсчлэн хуваагдаж 4 ажлын хэсэг сургууль, цэцэрлэгүүдэд ажиллахаар боллоо. Шалгалтаар хүнсний аюулгүй байдал, чанар стандарт болон гадна орчны зам талбайн тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч, камержуулалт, галын аюулгүй байдал, ил задгай цахилгааны утас байгаа эсэхийг шалгаж, хүүхэд хүрэх эрсдэлгүй болгож ажиллана.

 ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.