СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ЦАХИЛГААН, ЗАМЫН ТЭМДЭГ ТЭМДЭГЛЭГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ЗӨРЧИЛ ГАРСНЫГ ШИЙДВЭРЛҮҮЛЭХЭЭР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД УЛАМЖИЛЛАА

2025-8-29
1

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд өнөөдрөөс эхлэн дөрвөн ажлын хэсэг хоол үйлдвэрлэлт, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, хүнсний эрүүл аюулгүй байдал, халдвар хамгаалал, гадна орчны аюулгүй байдал, хүүхэд хамгааллын бодлого, түүний хэрэгжилтийг шалгаж байна.

Хяналт шалгалтад дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагууд өөрсдийн чиг үүргийн дагуу шалгалт хийж байна. Шалгалтын явцад зарим сургуульд цахилгааны шитийг буруу байрлуулсан, замын тэмдэг тэмдэглэгээтэй холбоотой зөрчлүүд гарсныг арилгуулж, зөвлөмж өгч ажиллаж байна.

Мөн нэг цэцэрлэгт камержуулалт шаардлагатай байгааг холбогдох албаны хүмүүс руу уламжиллаа. Одоогийн байдлаар  21 цэцэрлэг 9 сургуульд хяналт шалгалт хийгээд байна.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.