5 жилийн өмнө буюу 2020 оны 10 дугаар сард 273 дугаар цэцэрлэг ашиглалтад орсон. Энэ хичээлийн жилд тус цэцэрлэгт 8 бүлэгт 272 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, 43 багш, ажилчид ажиллана. Хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хангах хүрээнд цэцэрлэгийн дээвэр, автомашины зогсоол, хашааг шинэчилж, урсгал засварыг хийсэн.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ